НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-16 12:39:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюу энэ сарын 17-ны ням гарагт болно.

Уг сугалаанд өнгөрсөн сарын 01-31-ний хооронд худалдан авсан баримтыг хамруулах юм. Тиймээс иргэд өнөөдрийн 23 цаг 59 минутаас өмнө өнгөрсөн сард худалдаа хийсэн баримтаа Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай. Энэ сарын супер азтаны шагналын сан 50 сая төгрөг байх бөгөөд Боловсрол суваг телевиз орон даяар шууд дамжуулах юм.

関連ニュース