Салбар, салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Гоо сарнай" хүндэтгэлийн үйл ажиллагааг Архангай аймгийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран өнөөдөр зохион байгууллаа. Ёслолд 19 сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл 250 гаруй эмэгтэйчүүд оролцож, салбарын шилдгүүдийг тодруулж шагнасан юм.
Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа нь тухайн салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах зорилгоор хоёр дахь жилдээ болж байгаа юм.
-Боловсролын салбарын шилдэг
эмэгтэйгээр Цэнхэр сумын сургуулийн багш Д.Одгэрэл
-Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр
Хангай сумын ЭМТ-ийн их эмч Л.Ганчимэг
-Төр нийгмийн салбарын шилдэг
эмэгтэйгээр Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын мэргэжилтэн С.Хорлоосүрэн
-Бизнесийн салбарын шилдэг
эмэгтэйгээр “Бүрэн-*Ар” ХХК-ийн захирал Б.Оюунцэцэг
-Соёл урлагийн салбарын шилдэг
эмэгтэйгээр Эрдэнэмандал сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Отгонсүрэн
-ХХАА-н салбарын шилдэг эмэгтэйгээр
Эрдэнэмандал сумын ногоочин С.Нарангэрэл
-Хүмүүнлэгийн салбарын шилдэг
эмэгтэйгээр ЭБ сумын 4-р багийн Засаг дарга С.Жавхлан
-Хууль зүйн салбарын шилдэг
эмэгтэйгээр ЦГ-ын мэргэжилтэн Б.Наранцэцэг
-Банк, санхүүгийн салбарын шилдэг эмэгтэйгээр Орхон*Чулуут голын саь газрын захиргааны нягтлан бодогч Б.Адьяасүрэн нар шалгарлаа.
“Гоо сарнай” хүндэтгэлийн үйл ажиллагаанд урилгаар Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн нар оролцож, сонирхолтой лекц уншлаа.