Чулуут сумын соёлын төв гуравдугаар сарыг “Нээлттэй сар” болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-13 15:14:28

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Чулуут сумын Соёлын төвөөс төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, тэгш хүртээмжтэй байлгах зорилгоор байгууллагууд болон таван багийн ард иргэдийн дунд “Нээлттэй сар” аяныг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Аяны хүрээнд Соёлын төвөөс “Урлаг, спорт, соёл”-ын нэгдсэн арга хэмжээ болох “Яг түүн шиг” цэнгээнт хөтөлбөр, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ арга хэмжээнд төрийн таван байгууллагын ажилтан, албан хаагчид, таван багийн иргэд, ИТХ-ын төлөөлөгчид, ахмадын хороо, ахуй үйлчилгээний ажилчид идэвхтэй хамарчээ. 

関連ニュース