Таван аймгийн МСҮТ-ийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн гарав

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2019-03-13 16:11:23

Архангай /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны харьяа Архангай аймаг дахь МСҮТ-өөс санаачлан хангайн бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын дунд "Сургалтын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх нь" олон улсын онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү бага хуралд Архангай, Булган, Өвөрхангай, Эрдэнэт, Хөвсгөл аймгийн арван МСҮТ-ийн захирал, багш нар оролцсон юм.

Онол практикийн бага хурлаар шинэ санаа, туршлага, шинэ мэдээ бүхнийг сонсож, үүнийгээ өөрсдийн сургуулийн сургалтын хөтөлбөрт суулган оюутнууддаа түгээн дэлгэрүүлж, чанартай, ажилтай боловсон хүчин бэлтгэхийг зорьжээ.

Энэ үеэр аймгуудын МСҮТ-ийн оюутнуудын нутгийнхаа онцлог бүхнийг шингээсэн хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн бүтээлийн үзэсгэлэн гарсан юм. Энэ бүтээлүүдээс санаа авч нутагтаа нутагшуулж хийж болох олон зүйл байгааг МСҮТ-ийн захирал, багш нар хэлж байв.