Аргаль угалзын тоо 1000 гаруй болж өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-21 14:57:12

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байдаг Их нартын байгалийн нөөц газарт 1990-ээд оны сүүлчээр  300 гаруй аргаль байсан бол эдүгээ энэ тоо 1000 гаруй болж өсөж үржсэн байна.

Орон нутгаас Их нартын байгалийн нөөцийн тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах хамгаалалтын захиргааг 2013 онд Даланжаргаланд шинээр байгуулж, төсөв хөрөнгийг нь баталж өгснөөр байнгын ажилтнуудтай болж байгаль хамгаалах, ялангуяа аргаль угалзыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлууд  нь ийн үр дүнд хүргэж байна. 

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байдаг Их нартын байгалийн нөөц газар нь тус аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийг хамарсан 50 орчим мянган га газрыг хамарсан байгалийн өвөрмөц тогтоц бүхий аргаль, янгирын өсөж үржих тааламжтай нөхцлийг хангасан газар нутаг юм.

 Ихнартын байгалийн нөөц газрыг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авч байжээ.    

Х.Эрдэнэбулган

関連ニュース