Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр 14 чиглэлээр үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-25 17:33:12

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өглөө 10.15 цагт ОБГ-ын сургалтын танхимд болж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан цаг үеийн асуудалтай холбоотой 14 чиглэлээр үүрэг өглөө.  

Хуралд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга нар гээд нийт 50 хүнээс 43 хүн оролцож, ирц 90 хувьтай эхэлсэн юм. 

Шуурхай зөвлөгөөнд ЦГ, ОБГ, ЭМГ, МХГ зэрэг дөрвөн байгууллагын 2019 оны нэгдүгээр улирлын мэдээ тайлан болон төрийн албаны тухай хуулийн хүрээнд шинэчлэгдсэн дүрэм, журмын танилцуулгыг сонсголоо. Дээрх дөрвөн байгууллага ирэх саруудын шуурхай зөвлөгөөнөөр тухайн сарын мэдээллээ тогтмол өгөх ба цаг үетэй холбоотойгоор бусад байгууллагын мэдээллийг тухай бүр нь сонсоод явах юм.

Ирэх 4-р сараас сумдын Засаг дарга нартай цахимаар холбогдож байхаар бэлтгэл ажлыг хийж байгааг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид хэллээ. 

Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн нь Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймгийн төрийн байгууллагуудын удирдлагын манлайлал, хариуцлагыг дээшлүүлэх, аймаг, орон нутгийн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, шаардлагатай мэдээ мэдээллийг солилцох, эргэх холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж буйгаараа ач холбогдолтой юм.

関連ニュース