Эмэгтэйчүүдэд амьсгалын болон бөөр, шээсний замын эрхтэн тогтолцооны өвчлөл зонхилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-27 11:57:41

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны судалгаагаар 15-19 насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй өвчлөлд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин 23, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин 22, арьсны өвчин 11, нүдний өвчин долоон хувьтай гэж дүгнэжээ.

Харин 20-39 насны эмэгтэйчүүдэд бөөр, шээсний замын эрхтэн тогтолцооны өвчин 16, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин 10, цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны ес, мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчин дөрвөн хувьтай байгаа аж.

Мөн 40-46 насны эмэгтэйчүүдэд  цусны эргэлт болон бөөр, шээсний замын эрхтэн тогтолцооны өвчин нийлээд 47 хувь буюу хамгийн өндөр хувьтай гэж дурдсан байна.

Энэ тооноос харахад 15-39 насны эмэгтэйчүүдэд амьсгалын болон бөөр, шээсний замын эрхтэн тогтолцооны өвчлөл зонхилж байгааг харж болохоор байна.

Архангай аймагт 2012 оноос сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 30-60 нсны эмэгтэйчүүдэд умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгийг хийсэн. Жилд дунджаар зорилтот насны эмэгтэйчүүдийн 55 орчим хувь нь энэ үзлэгт хамрагддаг байна. 2012-2018 онд умайн хүзүүний өмөнгийн 19, хөхний өмөнгийн 6 тохиолдлыг эрт үед нь илрүүлж, эмчилгээнд хамруулсан аж.

関連ニュース