Мексикээс бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг хилээ хаахыг хатуу сануулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН. /Reuters/. Мексикээс
бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийдэг хилээ хааж магадгүй хэмээн АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.
Мексикийн эрх баригчид хууль бус цагаачдын цуваанд цэг тавьж чадахгүй бол
Мексиктэй залгаа хилээ ирэх долоо хоногт хаана гэдгээ тэрбээр өмнө нь мэдэгдсэн
байна.
Гондурас,
Сальвадор, Никарагуа, Гватемал болон Куба улсын иргэдээс бүрдсэн 1500 орчим
цагаачдын цуваа өнгөрсөн ням гарагт
Мексикийн
өмнөд нутагт орших Чьяпас мужийн Тапачула хотоос тус улсын хойд нутагтай залгаа
АНУ-ын хилийг чиглэн хөдөлсөн юм.