Тэтгэвэр тогтоох баримт бичгийг хянахад 5-14 хоног зарцуулдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-05 16:38:18

Архангай /МОНЦАМЭ/. “Иргэн төвтэй, төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд тэтгэвэр тогтоох, өөрчлөх, олгох үйл ажиллагааг шинэчлэн, дамжлагын буюу давхар хяналтын системээр зохион байгуулж байна.

Ингэснээр хяналт сайжирч, шийдвэрлэх хугацаа 2-6 дахин багасчээ. Өмнө нь тэтгэвэр тогтоолгох баримт бичгийг хүлээн авч зөвлөгөө өгөх, мэдээллийн санд бүртгэж тэтгэвэр тогтоох, хянах үйл ажиллагааг харъяаллын дагуу нэг байцаагч дагнан гүйцэтгэж, 30 хоног зарцуулдаг байсан бол дамжлага бүрийг өөр байцаагчид хариуцуулснаар хяналт сайжирч, зарцуулах хугацаа 5-14 хоног болж багаслаа. Иргэдийн хувьд чанартай, шуурхай үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.

関連ニュース