ЕХ эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-08 14:36:46

БРЮССЕЛЬ. /NHK/. АНУ-БНХАУ-ын худалдааны маргааны учруулах нөлөө нэмэгдэж буйтай холбоотойгоор Европын Холбоо /ЕХ/ евро бүсийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулсан байна.


Европын Комиссоос мягмар гарагт гаргасан тайланд эдийн засгийн өсөлтийн хувь 1.2 хувьд хүрнэ хэмээн таамагласан нь өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан ижил үзүүлэлтээс 0.1 хувиар буурсан байжээ. Өнгөрсөн онд евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.8 хувьд хүрсэн бөгөөд энэ нь сүүлийн дөрвөн жил байгаагүй сул үзүүлэлт болж байсан юм.


Ажиглагчдын үзэж буйгаар, АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан евро бүсийн автомашин үйлдвэрлэлийн салбарт ихээхэн нөлөөлж байгаа ажээ. Үүний зэрэгцээ ЕХ-ноос Их Британи гарахаар төлөвлөж байгаа хийгээд тус холбооны АНУ-тай хийх худалдааны хэлэлцээ зэрэг нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх төлөвтэй байна. 

関連ニュース