Халдлагын улмаас Пакистанд наад зах нь 69 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭИСЛАМАБАД. /ВВС/. Пакистаны зүүн нутгийн Лахоре хотын цэцэрлэгт хүрээлэнд дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 69 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан байна.
Тус цэцэрлэгт хүрээлэнд олон гэр бүл цуглаж, Улаан өндөгний баяр тэмдэглэж байжээ. Хохирогчдын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан байна.
Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, энэ нь амиа золиослох халдлага байсан бөгөөд Пакистаны “Талибан” бүлэглэлийн фракц уг халдлагыг үйлдсэнээ мэдэгджээ.
Пакистаны Ерөнхийлөгч халдлагыг буруушаасан бол мужийн Засгийн газар гурван өдрийн гашуудал зарлажээ. Ням гарагийн өглөө болсон энэ халдлагын дараа Лахоре хотын томоохон эмнэлгүүдэд онц байдал зарласан байна.
“Гулшан-э-Икбал” цэцэрлэгт хүрээлэнгийн нэвтрэх хаалга буюу машины зогсоол, хүүхдийн тоглоомын савлуурын ойролцоо дэлбэрэлт болжээ.
Д.Нямтулга