Халдлагад сэжиглэгдэж байгаа этгээдийг Нидерландад баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРОТТЕРДАМ. /АР/. Террорист үйл ажиллагаанд оролцсон хэрэгт сэжиглэж байгаа этгээдийг Нидерландын цагдаа нар Францын эрх баригчдын хүсэлтээр Роттердам хотод баривчилсан байна. Энэ тухай Голландын Прокурорын газар мэдээлжээ.
Баривчлагдсан этгээд 32 настай Францын иргэн аж. Түүнийг “террорист халдлага зохион байгуулахад оролцсон хэрэгт” сэжиглэж байна. Сэжигтний байгаа газрыг мөрдөн шалгах ажлын явцад тогтоожээ.
Франс-Пресс агентлагийн цагдаагийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилснаар, баривчлагдсан этгээдийг “Лалын улс” бүлэглэлийн нэрийн өмнөөс” Францад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Сэжигтэн 2015 оны 11 дүгээр сарын 13-нд 130 хүний аминд хүрч, наад зах нь 350 хүн шархадсан, Парис болон Сен-Дени хотод үйлдсэн халдлагатай холбоотой эсэхийг Нидерландын Прокурорын газрын мэдэгдэлд дурдаагүй байна.
Баривчлагдсан этгээдийн хэн болохыг мөн нууцалж байгаа бөгөөд түүнийг Францад шилжүүлэн өгөхөд “хэд хоног” зарцуулах төлөвтэй байна.
Д.Жаргал