Зэвэг, хадран загасыг үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут голын загасыг хамгаалах, үржүүлэх ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас, үржүүлгийн ажлыг өнгөрөгч 4 дүгээр сарын 15-наас эхэлсэн байна.
Энэ жил зэвэг, хадран
загасны 350.000 түрсийг зориулалтын лабораторид 2 см- 2.5 см хэмжээтэй жарамгай
болгон голд тавих зорилттой ажиллаж, эхний 86 зэвэг загаснаас түрсийг нь аван
эх голд нь буцааж тавьсан байна.
Энэхүү ажлыг “Алтай бидний нутаг”
ХХК-аас Тариат сумын удирдлагуудад тавьсан нь дэмжигдэж, Мөрөн багийн “Мөрөн
хишиг”, Алтаад багийн “Алтаадын тул” зэрэг нөхөрлөлийг байгуулан, хариуцуулан
ажиллуулж байна.