Согтууруулах ундааны бөөний худалдаа эрхэлдэг ААН-д хяналт шалгалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн гишүүд аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, салбаруудын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.
Ажлын хэсгийн гишүүд Засаг даргын
захирамжийн
дагуу шалгалтын дүнг нэгтгэн танилцуулж, холбогдох хууль,
стандартын хэрэгжилтийг нэг мөр хангах, шаардлага хангаагүй цэг, салбарын үйл
ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллах юм
байна. Увс аймгийн хувьд согтууруулах ундааны бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн
нэгж, салбарууд цөөнгүй байдаг аж.