Баруунтуруун суманд цэцэрлэг барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун суманд АНУ-ын Цэргийн академийн санхүүжилтээр 100-150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барихаар боллоо. Энэ дагуу АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид энэ сарын 28-нд Баруунтуруун суманд ажиллаж, цэцэрлэг барих газартай танилцан судалгаа хийж, зураг төсөв гаргахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулсан байна.
Үүний дараагаар инженерийн баг дахин ирж ажиллан зураг төсөв батлагдан гэрээ байгуулснаар ирэх 2020 оны 5-р сард барилгын ажил эхлэх юм байна. Уг цэцэрлэг нь хүйтэнд болон газар хөдлөлтөд тэсвэртэй, америк стандартын дагуу баригдах бөгөөд байгалийн онц үзэгдлийн үед хорогдох байр болгон ашиглах боломжтойгоор төлөвлөжээ.
Баруунтуруун
сумын цэцэрлэгийг 1985
онд 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулсан
байна.
Одоогийн байдлаар тус цэцэрлэгийн таван бүлэгт 170 хүүхэд хамрагдаж,
СӨБ эзэмшиж байна. Сумын
хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 279 хүүхэд байдаг ч анги
танхимын хүрэлцээ байхгүйгээс 100 гаруй хүүхэд цэцэрлэгт
хамрагдаж чадахгүй гэртээ байдаг аж.