Д.Сайжирмаа найман жилийн дараа "Алдарт эх"-ийн I одонгоо авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-03 10:33:51

Архангай /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Ш.Энхжаргал, Засаг дарга Ж.Гурвантамир нар Эрдэнэбулган сумын 1-р багийн иргэн, өндөр настан Д.Сайжирмаад "Алдарт эх"-ийн I одонг гэрт нь очиж гардуулж өглөө.

Д.Сайжирмаа нь 1953 онд төрсөн, зургаан хүүхэдтэй ба биеийн байдлаас шалтгаалан одонгоо авалгүй найман жилийг өнгөрөөжээ. Тэрээр одонгоо авсандаа баяртай байлаа.

Эл өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 79 дүгээр зарлигаар Архангай аймгаас "Алдарт эх"-ийн I, II одонгоор нийт 338 эх шагнуулсан ба үүний дотор 1 дүгээр одонг 10 эх авсан юм. Аймгийн төв Эрдэнэбулган сумын хэмжээнд "Алдарт эх"-ийн I одонгоор гурван эх, "Алдарт эх"-ийн II одонгоор 62 эх шагнуулжээ.

関連ニュース