Аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 534 сурагч төгсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-20 16:57:19

Архангай /МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг нийт 534 сурагч төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтад орж байна. Нийт төгсөгчдийн ихэнх нь буюу 380 орчим сурагч матемакийн шалгалтад оржээ. ЭЕШ өнөөдөр орой дуусах юм байна.

Өчигдөр буюу 06-р сарын 19-нд аймгийн БСУГ, ГБХЗХГ хамтран төгсөх ангийн сурагчдыг хамруулсан "Арын хангайн ирээдүйн эзэд" үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Баатар сурагчдад мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ. Мөн Монголын Сурагчдын холбооны сэтгэлзүйч О.Тэгшжаргал мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ямар мэргэжил эрэлттэй байгаа, хувь хүний хөгжил, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар мэдээлэл өгсөн юм.

関連ニュース