Латин Америкийн орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-09 15:07:36

САНТЬЯГО. /AP/. Латин Америкийн орнууд 2028 он гэхэд дэлхийн хөдөө аж ахуй болон загасны аж ахуйн экспортын 25 гаруй хувийг бүрдүүлнэ гэж НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага /FAO/ мэдээлжээ.


“Ирэх 10 жилийн хугацаанд Латин Америкийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үргэлжлэн өсөж, ургац 22 хувиар, загас, далайн бүтээгдэхүүн 16 хувиар өснө” гэж “FAO”-ын “Хөдөө аж ахуйн 2019-2028 оны төлөв”-ийн тайланд дурдсан байна.


Одоогийн байдлаар Латин Америкийн орнууд дэлхийн хөдөө аж ахуй, загасны аж ахуйн бүтээгдэхүүний экспортын 23 хувийг, дэлхийн хөдөө ахуйн бүтээгдэхүүний гарцын 14 хувийг бүрдүүлдэг ажээ. 

関連ニュース