Унааны зардал хямдарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий, Казахстаны хооронд зочигч тээвэрлэж байгаа автобуснуудын зардал мэдэгдэхүйц хэмжээнд хямдарлаа.
Тухайлбал өмнө нь Өлгийгөөс Астана хотод автобусаар зорчих зорчигчийн нэг талын зардал 100-120 мянган төгрөг байсан бол дөрөвдүгээр сарын зургаанаас 75 000 төгрөг, Павлодар хот хүртэл 65 000 төгрөг болж хямдарч байна.
Тэрчлэн сарын өмнө Улаанбаатар, Өлгий хооронд зорчих нислэгийн тийзний үнэ нэг талдаа 400 мянга гаруй төгрөг байснаа «Хүннү эйр» нислэг хийж эхэлсэн үеэс нэг дахин хямдарсан бол удахгүй агаарын тээврийн хоёр компани хамтарсан нислэг хийж байх болсонтой холбогдуулан уг зардлыг дахиад 40 хувь хямдруулахаар зарлаад байна. Харин дэлхийн нефтийн үнэ хямдраад байгаа ч орон нутагт бензин шатахууны үнэ олигтой хямдраагүй болохоор авто тээврийнхэн агаарын тээврийнхэнд орон зайгаа тавьж өгөх магадлал нэмэгдэж байна.
Ш.Айзаря