Грект байгаа цагаачдыг Турк руу буцааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-04 11:30:53

АФИН. /ВВС/. ЕХ, Турк хоорондын байгуулсан гэрээний дагуу Грект байгаа дүрвэгсдийг Турк руу буцааж байна.

Эгийн тэнгисийг дамнасан аюултай маршрутаар Баруун Европыг зорих дүрвэгсдийн урсгалыг тогтоон барих зорилгоор ЕХ, Турк уг гэрээг байгуулжээ.

Дүрвэгсдийг Турк руу буцаах ажиллагаа өнөөдөр Грекийн Лесбос аралд эхэлнэ.

500 орчим дүрвэгч хүлээн авна гэж Туркийн албаны хүмүүс төлөвлөж байгаа бөгөөд тэднийг Туркийн баруун нутгийн Дикили хотод байрлуулах ажээ. Гэвч уг төлөвлөгөө үр дүнтэй эсэхэд эргэлзэж байгаа бөгөөд үүний умлаас хэрэгжилтэд багагүй саад гарч байна. Грект байгаа цагаачид орогнол хүсэх журмын тухай мэдээлэл бага байгаа талаар гомдол мэдүүлж байгаа бөгөөд зарим нь Грект буцаж ирэх эсэхээ мэдэхгүй байна.

Грект хууль бусаар ирсэн цагаачид тус улсад орогнох хүсэлт гаргаагүй эсвэл хүсэлт нь буцаагдсан бол тэднийг Турк руу буцаана гэж гэрээнд заажээ.

Д.Нямтулга

関連ニュース