Байгаль хамгаалагч нарт мотоцикль гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Хяналт шалгалтын ажлыг сайжруулах, эрчимжүүлэх зорилгоор 2019 оны Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 54.0 сая төгрөгөөр 24 мотоциклийг худалдан авч, бүх сумын нийт 24 байгаль хамгаалагчийг мотоцикль унаагаар хангажээ.