Хордлогын шалтгаан тогтоогдсонгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 16:48:46

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан Хөшөө багийн нэг айлд буяны ажилд оролцсон 16 хүн долоо хоолны хордлогоор өвдсөн тухай мэргэжлийн хяналтын газраас лавлалаа.

Тус газрын улсын ахлах байцаагч Т.Күлзира, -Байдлыг газар дээрээс нь шалгалаа. Хүн нь нас барсан айлд зооглосон 16 хүн өвдсөн байна. Онцын хүндрэл гараагүй. Тэд цай ууж, мах идсэн байна. Тэдгээр идэш уушны зүйлүүдийг нь авч лабораторид оруулан шинжилгээ хийхэд ямарваа нэг эрсдэлтэй шинж илрээгүй буюу сүү, махан бүтээгдэхүүнүүд нь цэвэр гэж тогтоогдлоо. Бусад объектыг шалгах талаар иргэдээс санал гомдол ирээгүй гэж ярилаа.

 

Ш.Айзаря

関連ニュース