Трамп: АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /VOA/. Дэлхийн томоохон эдийн засагтай хоёр орны хооронд өрнөж буй харилцан татвар ногдуулсан дайныг дуусгавар болгох худалдааны гэрээг
БНХАУ-тай байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
даваа гарагт илэрхийлжээ.
Франц улсад
зохион байгуулж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп сэтгүүлчдэд
мэдээлэхдээ, Хятад хэлэлцээний ширээнд эргэн суухыг АНУ-ын төлөөлөгчдөд уриалсан
гэжээ.
“Манай улс гэрээ
байгуулах хүсэлтэй байна” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд, АНУ-тай
хийх хэлэлцээний гол төлөөлөгч Лю Хэгийн хэлснийг Д.Трамп тэмдэглэжээ. Гэсэн
хэдий ч уг гэрээ Америкчуудад үр ашигтай байх ёстойг АНУ-ын Ерөнхийлөгч дурдаад,
Хятад улстай хийж буй худалдааны алдагдал өндөр байгааг мөн онцолсон байна.