Модон гүүр барьж, зам сайжруулах ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-08-28 10:18:25

Архангай /МОНЦАМЭ/. Чулуут суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Ухаа Чулуутаас сумын төв хүртэлх гол горхи, гуу жалга дээгүүр бага хэмжээний модон гүүр барих ажлыг "Автозам" ХХК тендерт шалгаран ажлаа хийж байна. 

Энэхүү ажилд 3тн даацтай модон гүүрүүд барих, Гангын хясааны үзүүрийн замыг сайжруулах ажлууд багтжээ. Сумын Засаг даргын захирамжаар гарсан ажлын хэсэг гүйцэтгэлийн явцтай танилцаж, ажлыг техникийн тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэх, зарим хийсэн ажлуудыг сайжруулах зөвлөмжийг хүргүүлжээ. 


関連ニュース