Зуун мянга гаруй шил архи хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ.
/Yonhap/.
БНАСАУ олон улсын хориг арга хэмжээг тойруулан 100 мянга
гаруй шил архийг улс орондоо хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ хэмээн НҮБ-ын
Аюулгүйн Зөвлөлийн Хориг арга хэмжээний асуудал хариуцсан хорооны шинжээчид
илтгэлдээ дурджээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард 14.1 мянган ам.доллар бүхий 15.6 мянган шил Беларусь
архийг БНАСАУ-д нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон бол өнгөрсөн хоёрдугаар
сард 27.1 мянган ам.доллар бүхий 90 мянган шил Орос архийг БНАСАУ улс орондоо нэвтрүүлэхийг завдсан байна.
Цөмийн туршилт хийснийх нь хариуд анх 2016 оны 10 дугаар сард НҮБ-ын
Аюулгүйн Зөвлөлийн баталсан 1718 тоот тогтоолын дагуу БНАСАУ-д нэвтрүүлэхийг
хориглосон тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний төрөлд архи багтсан байна.
Хожим нь хориотой бараа бүтээгдэхүүний жагсаалтыг хэд хэдэн удаа өргөтгөжээ.
Тодруулбал, 2016 оны 3 дугаар сард үнэтэй цаг, болор эдлэл, дарвуулт онгоц
зэргийг оруулахыг хориглосон байна.