Архангайд 26 тэрбум 489,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улс болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний хэрэгжилтийг ГХБХБГ-аас танилцууллаа.
Архангай аймагт энэ онд улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар 23 тэрбум 914,8 сая төгрөгийн өртөг бүхий 30 төсөл
арга хэмжээ, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2 тэрбум 455 сая төгрөгийн
өртөг бүхий 15 төсөл арга хэмжээ нийт 26 тэрбум 489,8 сая төгрөгийн өртөг бүхий
51 төсөл арга хэмжээний захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс
барилга угсралтын ажил 24, их засварын 10, тохижилтын 10, зураг
төслийн ажил 2 байна.
2019 оны 09-р сарын байдлаар 51
төсөл арга хэмжээнээс 36 арга хэмжээ нь гэрээ байгуулан барилга угсралт, их
засварын ажлуудаа хийж байна. Одоогийн байдлаар орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгө оруулалтын 6, улсын төсвийн хөрөнгө оруулалтын 9, нийт 15 төсөл арга хэмжээ
хэрэгжин ашиглалтад оржээ. Харин найман төсөл арга хэмжээ он дамжин
хэрэгжихээр байна.