Ким Жөн Ун машин угсрах үйлдвэрийн ажилтай танилцав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПХЕНЬЯН. /KCNA/. Машин угсрах завод нь хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулахыг Ким Жөн Ун үүрэг болгожээ. Умард Солонгосын удирдагч өөрийнх нь санаачилгаар 2013 онд байгуулсан нэгэн томоохон үйлдвэрт очих үеэрээ ийм үүрэг өгсөн байна.
Ким Жөн Ун үйлдвэрлэлийн үйл явцтай биечлэн танилцаж, угсрах дамжлагуудаар орж, үйлдвэрийн цахим номын санг үзэж сонирхжээ.
“Машин үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүнүүд нь улс орны эдийн засгийн бүх салбарт хэрэгцээ шаардлагатай байгаа" гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд, үйлдвэрийн хамт олон энэ оны тавдугаар сарын эхээр болох Солонгосын Хөдөлмөрийн намын 7 дугаар их хурлыг нэр төртэйгөөр угтахын тулд шинэ амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ким Жөн Уныг намын өндөр албан тушаалтнууд болон түүний эмэгтэй дүү Ким Ё Жон зэрэг хүмүүс дагалдан явжээ.
Д.Жаргал