Армены тал гал зогсоох дэглэмийг 110 удаа зөрчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-08 15:23:01

БАКУ. /Azertag/. Сүүлийн өдрүүдэд Армены Зэвсэгт хүчин 60 мм-ийн мин харвагч, том калибрын пулемёт ашиглан гал зогсоох тохиролцоог фронтын шугамын янз бүрийн хэсэгт 110 удаа зөрчсөн гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Тус яамнаас мэдээлснээр, Армены тал хоёр орны хил зааг болон Уулын Карабах дахь Азербайжаны армийн байрлалууд руу гал нээсэн байна.

“Азербайжаны Зэвсэгт хүчин байлдааны нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр  дайсны байрлалд 114 удаа хариу цохилт өглөө” гэж уг мэдээлэлд дурджээ.

Д.Жаргал

 

 

 

関連ニュース