“Gatwick” нүүр царай таних технологи нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-18 13:20:07

ЛОНДОН. /BBC/. Лондон хотын Gatwick олон улсын нисэх буудал Их Британийн нисэх буудлууд дундаас анх удаа нүүр царай таних технологи нэвтрүүлэхээр болжээ.


Өнгөрсөн онд “EasyJet” компанитай хамтран туршилт явуулсны дүнд уг шийдвэрийг гаргажээ. Gatwick” нисэх буудлаас мэдээлснээр, нүүр царай таних технологийг ашигласнаар зорчигчдын дараалалд зогсох цагийг багасгах хэдий ч аялагчид паспортоо биедээ авж явах шаардлагатай хэвээр ажээ.


“Шинэ технологийн хоёр дахь туршилтыг ирэх зургаан сарын хугацаанд явуулж, 2022 оноос эхлэн нисэх буудалдаа нэвтрүүлж эхэлнэ” гэж “Gatwick” олон улсын нисэх буудлын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. 

関連ニュース