Норвегийн тамирчин 400 метрийн саадтай гүйлтэд дэлхийн аварга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-01 11:49:10

ДОХА. /TASS/. Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд Норвегийн тамирчин Карстен Вархольм алтан медаль хүртжээ.


Өдгөө 23 настай тамирчин зайг 47.44 секундэд туулжээ. Тэмцээнд Америкийн тамирчин Рай Бенжамин зайг 47.66 секундийн хугацаанд туулж, хоёрдугаар байранд орсон бол Катарын тамирчин  48.03 секундийн хугацаатайгаар гуравдугаар байрыг эзэлсэн байна.


Энэ удаагийн тэмцээнд түрүүлснээр Вархольм хоёр дахь удаагаа дэлхийн аварга болсон байна. Өмнө нь тэрбээр 2017 оны дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж байжээ. Түүнчлэн тэрбээр 2018 оны Европын аваргын тэмцээнд түрүүлж байсан аж. Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн ДАШТ энэ сарын 6-нд өндөрлөх юм. 

関連ニュース