Ю.Клоппыг доромжилсон шүүгчийн эрхийг хасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 13 /РИА Новости/. “Ливерпүүл” багийн дасгалжуулагч асан Юрген Клоппыг доромжилсон хөл бөмбөгийн шүүгч Дэвид Кутын тоглолт шүүх эрхийг найман долоон хоногийн хугацаагаар хасах шийдвэрийг Английн хөл бөмбөгийн холбоо гаргажээ.
Үүний сацуу Д.Кут боловсрол, ёсзүйн
хөтөлбөрт хамрагдахаар болсон байна.
Английн хөл бөмбөгийн холбооны
мэдэгдэлд дурдсанаар, Кут 2020 онд хийсэн дүрс бичлэгтээ Клоппын доромжлон
гутаасан үг хэллэгийг ашиглаж, уг бичлэгээ 2024 оны 11 дүгээр сард нийгмийн
сүлжээнд нийтэлжээ. Бичлэгт Германы дасгалжуулагчийг үндэс угсаагаар нь
доромжилсон нь шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл болсон байна. Тодруулбал, Клоппыг “герман
бутач хүүхэд” хэмээн нэрлэжээ.
Иймээс Английн Премьер лигийн тоглолтуудыг
шүүдэг Д.Кутын эрхийг хасах шийдвэрийг Английн мэргэжлийн шүүгчдийн холбоо /PGMOL/
2024 оны 11 дүгээр сард гаргасан бол ёсзүйн дүрмийг зөрчиж, хөл бөмбөгийн
спортын ба УЕФА-гийн нэр хүндийг гутаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн түүний
эрхийг 2026 оны зургаадугаар сарын 30 хүртэл хасахаар УЕФА шийдвэрлэсэн байна.
The Sun сэтгүүлд мэдээлснээр, Кут
одоогоор хүргэлтийн компанид ажиллаж байгаа бөгөөд шүүгчийн ажлаа дахин хийнэ
хэмээн найдаж байгаа ажээ.