«Цэнгэл-Таван Богд» компани Тувад эсгий гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 10:03:16

Баян-Өлгий аймгийн хөдөлмөрийн хэлтэс Улаанхус, Цэнгэл сумдад өдөрлөг зохион байгууллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх сэдэвтэй энэ өдөрлөгөөр сургалт, сурталчилгаа, ил тод ярилцлага, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, ажилгүй, төрөл бүрийн сургалтанд оролцох хүмүүсийн бүртгэл явуулав.

Цэнгэлд хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой үзүүлэх сургуулийг тус сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа «СС Монголия» компанийг түшиглэн зохион байгуулав. Энэ сумын «Цэнгэл-Таван Богд» компанийн урлаачид эсгий үйлдвэрлэн Тува Улсад гаргадаг болсон нь олзуурхууштай алхам болсон байна. Мөн Улаанхус сумын «Усай» компани гурил, гурилан бүтээгдэхүүнээр төрөл бүрийн бизнес хийдгийн дээр энэ сумынхан гутал үйлдвэрлэх, гар урлалын бусад ажлыг сайн хийж байна.

Үнэ төлбөргүй суралцаж мэргэжил эзэмшихээр Цэнгэлд жар, Улаанхус суманд дөчин хүн бүртгэгдлээ.

Ш.Айзаря

 

関連ニュース