WTA-гийн чансааг Австралийн тамирчин тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-10-07 14:59:39

МОСКВА. /TASS/. WTA буюу Эмэгтэй теннисчдийн холбооны чансааг Австралийн теннисчин Эшли Барти дахин тэргүүлсэн тухай тус холбооны цахим хуудсанд мэдээлжээ.


Эшли Барти WTA-гийн тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд зургаан удаа аваргалсан билээ.


Жагсаалтын хоёрдугаарт, Чехийн теннисчин Каролина Плишкова бичигдсэн бол Бээжингийн тэмцээнд түрүүлсэн, Японы тамирчин Наоми Осака дөрөвдүгээр байраас дээшилж гуравдугаарт оржээ. Өдгөө 21 настай Наоми Осака 2010 оноос хойш эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлсэн хамгийн залуу теннисчин болж байсан билээ. Дөрөвдүгээрт, Канадын тамирчин Бьянка Андрееску орсон байна. 

関連ニュース