Тайгер Вүдс 82 дахь түрүүгээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-10-28 14:43:35

ТОКИО. /TASS/. Америкийн гольфчин Тайгер Вүдс Японы “PGA Tour” цуврал тэмцээний анхны албан ёсны тэмцээн болох “Zozo Championship”-т аваргалжээ. Ийнхүү тэрбээр Сэм Снидийн амжилтыг давтаж, “PGA Tour”-ын 82 тэмцээнд түрүүлсэн хоёр дахь гольфчин болсон байна.

 

Сэм Снид 1934-1987 оны хооронд тоглож байсан бөгөөд тэрбээр мөн Их дуулгын долоон тэмцээнд түрүүлж байжээ. Сэм Снид 82 дахь түрүүргээ 1965 онд авсан байна. Тэрбээр 2002 онд 89 насандаа таалал төгсжээ.


1996 оны наймдугаар сарын 27-нд мэргэжлийн гольфчин болсноо зарласан Тайгер Вүдсийн дараагаар  “PGA Tour” цуврал тэмцээнд 73 удаа түрүүлсэн Жек Никлаус орж байна.


Өдгөө 43 настай Вүдс сүүлийн жилүүдэд нуруундаа хэд хэдэн удаа мэс засал хийлгэсэн бөгөөд мөн хориотой бодисууд хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй эмгэгтэй байв. Ээлжит мэс засалд орсныхоо дараа тэрбээр 2017 оны улирлын тоглолтыг бүхэлд нь өнжжээ. 2018 оны есдүгээр сард Вүдс “PGA”-гийн тэмцээнд анхны түрүүгээ авсан бол 2019 оны дөрөвдүгээр сард сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа "Мастерс" тэмцээнд аваргалсан байна. Тэрбээр 2019 оны наймдугаар сард зүүн өвдгөндөө мэс засал хийлгэжээ.


関連ニュース