Төрийн дээд одон медиалиар 10 иргэн шагнууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙХудалдаа, үйлчилгээ, хувийн хэвшил, ХАА, төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, тогтвортой амжилт гаргасан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медиалиар шагнасныг энэ сарын 14-нд Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нар Нутгийн захиргааны ордны ёслол хүндэтгэлийн танхимд гардууллаа.
Дурьдвал, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор “Гост трейд”- компанийн ерөнхий захирал Ш.Лхагва, Алтан гадас одонгоор “Илч” ХХК-ийн захирал Ч.Өсөхбаяр, Хотонт, Цахир, Батцэнгэл сумын иргэн Д.Ганбат, Г.Пэлжид, Д.Цэрэндулам, Хөдөлмөрийн хүндэт медиалиар: Архангай аймгийн ГХБХБ-ын газрын дарга Ч.Отгонжаргал, Жаргалант, Чулуут сумын иргэн Я.Бямбаа, А.Бямбасүрэн, Өлзийт, Хотонт сумын ЭМТ-ийн эмч Д.Эрдэнэчимэг, Орхон багийн Засаг дарга С.Гансүх нар энгэрээ мялаав.
Архангай аймаг Л.Булган