Германы эдийн засаг сул өсөлт үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН. /BBC/. Германы эдийн засаг өнгөрсөн онд 0.6 хувиар өссөн
талаар тус улсын Статистикийн газар лхагва гарагт мэдээлжээ. Уг үзүүлэлт нь
2013 оноос хойших хамгийн сул өсөлт болжээ.
Статистикийн газрын
мэдээлснээр, өрхийн зарлага болон машин механизм, тоног төхөөрөмжийн бизнесийн хөрөнгө оруулалт
багассан ажээ. 2019 онд экспортын хэмжээ өссөн хэдий ч өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад
сул байжээ. Мөн аж үйлдвэрийн үйлдвэрлэл 0.5 хувиар буурсан байна.
2019 оны сүүлийн
улирлын үзүүлэлтүүдийг Статистикийн газар хараахан танилцуулаагүй байгаа боловч
өнгөрсөн оны сүүлийн гурван сард эдийн засгийн өсөлт ойролцоогоор 0.1-0.2 хувь
байсан хэмээн үзсэн байна. Гэсэн хэдий ч өмнөх гурван улирлын үзүүлэлтүүд Герман улс эдийн засгийн уналтаас зайлсхийж чадсаныг харуулжээ.