АНУ Иранаас 32 тонн хүнд ус авахаар болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /BBC/. АНУ Иранаас 32 тонн хүнд ус авахаар болжээ. Хүнд усыг цөмийн зарим реакторуудад ашигладаг байна.
Өнгөрсөн жил байгуулсан цөмийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь туслах зорилгоор Иранаас 32 тонн хүнд усыг 8.6 сая доллароор худалдан авч байна гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.
Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, хүнд усыг ашиглан зэвсгийн чанартай плутони бүтээдэг бөгөөд үүнийг судалгааны зорилгоор дахин худалддаг байна.
Энэ алхам аль хэдийн Бүгд найрамдах намын гишүүдийн шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан, терроризмийг хамгийн ихээр ивээн тэтгэгч орны өмнө урьд хожид байгаагүй дахин нэг буултыг хийлээ гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга