АНУ Сирид нэмж цэрэг илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллгаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын эрх баригчид 250 хүртэлх тооны цэргийн албан хаагчийг Сири улсад илгээхээр шийдвэрлэжээ. “The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даваа гарагт Нью-Гэмпшир муж улсын Ханновер хотод албан ёсоор мэдэгдэх аж.
“Сирид шинэ хүч байрлуулахыг Обама саяхан зөвшөөрсөн. Энэ шийдвэр нь Сири дэх АНУ-ын цэргийн тоог одоо байгаа 50-аас 300 орчим хүртэл нэмэгдүүлнэ” гэж тус сонинд ерөнхийлөгчийн засаг захиргаан дахь эх сурвалжийн хэлснийг иш татан бичсэн байна. “The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, “цэргийн гол гол зөвлөхүүд нь Америкийн Ерөнхийлөгчийг ийм алхам хийх нь зүйтэй гэдэгт итгүүлэн үнэмшүүлж чаджээ".
Америкийн цэргүүдийн тоог нэмэгдүүлэх нь “Лалын улс”-тай тэмцэхэд сүүлийн үед гарч буй амжилтыг бататгах” зорилготой аж.
Д.Жаргал