Тайландын бүх мужид архи худалдаалахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-13 10:12:46

БАНГКОК. /TASS/. Коронавирусний тархалттай тэмцэх хүрээнд Тайландын бүх мужид согтууруулах ундаа худалдаалахыг түр хугацаагаар хориглосон тухай тус улсын коронавирустэй тэмцэх төв мэдээлжээ. 


Тайландын 77 мужид архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон байна. Түүнчлэн эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалж буй дэлгүүрүүдийг хаахыг үүрэг болгожээ. Сонгкран шинэ жилийн баярыг цуцалсантай холбоотойгоор эрх баригчид ийм арга хэмжээ авчээ. Баярын үйл ажиллагааг цуцалсан хэдий ч иргэд согтууруулах ундаа худалдсаар байх нь коронавирусний тархалтыг нэмэгдүүлэхэд хүргэнэ гэж эрх баригчид болгоомжилж байна. 


Иймэрхүү хязгаарлалтын арга хэмжээг анх Сакон Накхон мужид авчээ. Бангкок хотод 4 дүгээр сарын 9-нд согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ. Үүний дараа иргэд арга хэмжээг зөрчиж, Бангкок хотын ойролцоох хэд хэдэн дүүрэгт хязгаарлалтын арга хэмжээ үйлчлээгүй байна. 


Тайландад 1 дүгээр сарын 13-нд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар нийт халдварлагсдын тоо 2500 давсан бол 1200 гаруй хүн эдгэрчээ. Тус улсад дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн орон даяар 22:00-04:00 цагийн хооронд хөл хорионы цаг үйлчилж байгаа аж. Энэ дэглэмийг зөрчсөн иргэн 2 хүртэлх жил хоригдох, 40 мянган батын торгууль төлөх аж. 

関連ニュース