ЕХ туркуудэд визгүй зорчих эрх олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-03 08:49:26

БРЮССЕЛЬ. /ВВС/. Европын Комисс энэ лхагва гарагт туркуудийг Европын Холбооны /ЕХ/ Шенгений бүсэд визгүй зорчуулах тухай хуулийг батална. 

Энэ алхам нь ЕХ-Туркийн хооронд байгуулсан гэрээний нэг заалт юм. Гэрээний дагуу Эгийн тэнгисээр дамжин Грект ирсэн цагаачдыг Турк руу буцаахаар тохиролцжээ.

Харин Турк улс ЕХ-ны шалгуур үзүүлэлтүүдийг хангах ёстой гэж BBC-гийн Европ дахь сурвалжлагч Катя Адлер ярилаа. Түүний хэлснээр, хэрвээ визгүй зорчих хэлэлцээр бүтэлгүйтвэл цагаач, дүрвэгсдийн урсгалыг зогсоох Туркийн амлалт ч мөн хэрэгжихгүй гэж ЕХ түгшиж байна.

Турк болон Хойд Африкаас олон тооны дүрвэгсэд, цагаачид Европыг зорин ирж байгаа нь ЕХ-ны гишүүн орнуудын дунд улс төрийн хямрал үүсгэж байна.

Д.Нямтулга

 

 

 

 

 

関連ニュース