Мэргэжлийн буюу богино хугацааны сургалтын төвүүдийг үе шаттай нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-06 10:08:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар мэргэжлийн буюу богино хугацааны сургалт явуулж буй төвүүдийг үе шаттай нээх тогтоолыг баталжээ.


Нийт 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу нээнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.


Ташрамд дурдахад, УОК энэ сарын 4-нд хуралдаж, уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд биеийн халуун үздэг байх, амны хаалт зүүх, аль болох цахим сургалт хийх, ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах, нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх, анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах шаардлага хангасан сургалтын төвүүдийг нээх саналаа Засгийн газарт хүргүүлсэн юм.

関連ニュース