Төгсөх ангийн сурагчдад танхимын давтлага өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-06 10:15:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад танхимын давтлага өгөхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгажээ.


Тодруулбал, энэ онд улсын хэмжээнд 30 мянга орчим сурагч төгсөнө. Нэг сургуульд 40-50 хүүхэд, нэг ангид 10 хүүхдэд давтлага өгнө гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Ингэснээр төгсөх ангийн сурагчид ЭЕШ-даа бэлдэх боломжтой болох юм.


Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр 12 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

関連ニュース