ОХУ-д 158 сая амны хаалт нийлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-07 16:25:23

МОСКВА. /TASS/. БНХАУ ОХУ-д 158 сая амны хаалт, 1.9 сая гаруй хамгаалалтын хувцас, 1.6 сая орчим хорт хийн баг нийлүүлжээ.


Хамгийн их хэрэгцээтэй байгаа хувийн хамгаалалтын хэрэгслүүдийг БНХАУ-аас худалдан авсан тухай ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны мэдэгдэлд дурджээ.


ОХУ-д өдөр бүр 12 сая гаруй амны хаалт ашиглагдаж байгаа тухай тус улсын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров өмнө нь мэдэгджээ. 

関連ニュース