ОХУ-д ажилгүй иргэдийн тоо 2 дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-13 13:32:28

МОСКВА. /TASS/. ОХУ-д ажилгүй иргэдийн тоо энэ сарын эхний хагас гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 1.4 сая гаруйд хүрлээ гэж ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.


“ОХУ-д бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 725.8 мянгаас 1.4 сая болж нэмэгдсэн нь ажилгүй иргэдийн тоо хоёр дахин буюу 97.6 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Өнгөрсөн 3 дугаар сарын 1-нээс хойш 1 сая 654 мянган иргэн ажил хайх эсвэл тэтгэмж хөөцөлдөхөөр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад ханджээ" гэж тэрбээр хэлсэн байна. 


Дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар манай улсад ажилгүй иргэдийн тоо 735 мянга байна гэж өмнө нь ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Антон Котяков мэдэгджээ. 


"Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллийн системд бүртгэлтэй бүх аж ахуйн нэгжийн нөхцөл байдалд хяналт шалгалт идэвхтэй хийж байгаа" хэмээн ОХУ-ын Шадар сайд мөн мэдэгдсэн байна.  

関連ニュース