Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид орон сууцтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 16:46:19

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдад зориулж 40 айлын орон сууц барих ажил эхэлж байгаа ба өчигдөр шав тавих ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүх 95 жилийн ойг угтан тус Цагдаагийн газрын алба хаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон нутгийн зах зээлийн ханшаас харьцангуй хямд үнээр баригдахаар болж,  гүйцэтгэгчээр "Көшелик" компани ажиллаж байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сарын нэгний хүртэл эхний 20 айлын орон сууц баригдаж ашиглалтад орох юм.

Уг арга хэмжээнд аймгийн удирдлагууд, ҮЭ хорооны дарга А.Кеншилик, гүйцэтгэгч “Көшелик” ХХК-ны захирал Х.Мүпти, Иргэний зөвлөлийн дарга Р.Сураган, Цагдаагийн газрын удирдлагууд болон алба хаагчид оролцов.

Ш.Айзаря

 

 

 

関連ニュース