Ээжүүдийн өглөөний дасгал эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 17:16:45

Ховд аймгийн “Сүүн сэтгэл“ Төрийн бус байгууллагын эмэгтэйчүүд жил бүрийн хавар, зуны өглөө дасгал хийдэг уламжлалт дасгалаа Ард Аюушийн талбайд эхэллээ.  

Өглөө бүр 6 цаг 30 минутад эхэлж 15 минутын турш хөнгөн хөгжмийн аянд  хөдөлгөөний дасгал хийхэд бие хөнгөрч, сэтгэл сэргэж шинэ өглөөний ажил эрч хүчтэй эхэлдэг. Жил бүрийн хавар, зун эртэч Ховдчуудад зориулагдсан өглөөний дасгал ийнхүү эхлээд байна.

Сүүн сэтгэлт холбооны ээжүүдийн хөдөлгөөн эрүүл мэндийн дасгалыг  дэмжиж Ховд аймгийн ЗДТГ-ын бүх төрийн ажилтнуудыг нийтээрээ оролцож, өглөө бүр тогтмол дасгал хийж, эрүүл мэнддээ анхаарч, эмгүй эмчилгээнд оролцохыг  уриалж эхэллээ.

“Өглөөний биеийн тамирын дасгал хөдөлгөөн” –ний “Эртэч Ховд” арга хэмжээг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулж Ховдчуудыг өглөөний дасгалд урьж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалаад байна.

А.Бямбасүрэн

                                            

関連ニュース