ХОВД: Хадлангийн талбайн өвсний гарц өмнөх жилээс 50 орчим хувиар бага байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хөдөөгийн сумдад хадлан бэлтгэх ажил өрнөж байна.
Ихэнх сумын малчид, иргэд энэ сарын 5-нд хадлан бэлтгэх ажлаа эхэлсэн юм.
Одоогоор
хадлангийн гол бүс нутаг болох Булган, Буянт, Мянгад суманд өвсний гарц дунд,
Ховд, Эрдэнэбүрэн суманд тааруу үнэлгээтэй байна.
Өөрөөр
хэлбэл, Ховд аймаг жилд дунджаар малчдын түвшинд 55-60 мянган тонн хадлан
бэлтгэдэг. Энэ жилийн тухайд ихэнх нутгаар халуун, салхи ихтэй, ус чийг бага,
хуурайшилт их байснаас ургамлын ургалт удааширч, хадлангийн талбайгаас өмнөх жилүүдтэй
харьцуулахад 50 орчим хувиар бага өвс бэлтгэх төлөвтэй байна.
Хадлан бэлтгэх, аймаг, сумдад өвсний нөөц бүрдүүлэх ажил ийнхүү аравдугаар сар хүртэл үргэлжилнэ.