“Саран хөхөө” театр үзэгчдийн сандлаа шинэчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬНоён хутагт Лувсанданзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр хуучин сандлаа шинэчилж байна.
Тус аймгийн орон нутгийн 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нийт 420 ширхэг сандлыг “Гранада” ХХК суурилуулж буй.
Харин хуучин сандлыг хөдөөгийн зарим сумын соёлын төвд шилжүүлэхээр болжээ. Шинэ сандлаа суурилуулсны дараа “Панда дуулж чадах уу” хүүхдийн дууны тоглолтыг тавдугаар сарын 19-20-нд тоглохоор уран бүтээлчид бэлтгэлээ базааж байна.
Х.Эрдэнэбулган