Хүрэл зэвсгийн үеийн чулуун хэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-19 16:16:38

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Музейн хамт олон цахимаар үзмэрүүдээ танилцуулсаар байна. Өнөөдрийн онцлох үзмэр бол хүрэл зэвсгийн үеийн чулуун хэв юм.

Энэ хэв нь хавтгай чулууг засаж хийсэн бөгөөд гадна тал нь мөлгөр, дотор тал нь хавтгай тэгш, нэг талыг нь нумлан дугуйруулж нөгөөг нь шулуун болгон зассан хөхөвтөр өнгийн занар чулуугаар хийжээ. Энэ хоёр хэвийг хавсарч хажуугийн сүвээр нь халуун хайлмал хүрэл цутган хутга, шөвөг зэргийг хийж болдог хос хэв аж. Монголын эртний үйлдвэрлэлийн багаж хэрэгсэлд тооцогдох чухал хэрэглэгдэхүүн чулуун хэвийг тус музейн ажилтан Т.Бямбадорж Цагаанхайрхан сумын нутгаас 1970 онд олж музейн сан хөмрөгт оруулсан байна. Ер нь бол эртний үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл хийх чулуун хэв маш ховор олдсон бөгөөд энэ нь хүрэл зэвсгийн үеийн үзмэр аж.

 

 

関連ニュース