Давст сумын ЗДТГ-т тоног төхөөрөмж нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-19 13:24:28

Увс /МОНЦАМЭ/. Давст сумын ЗДТГ-т шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг энэ сарын 18-ны өдөр “Хүрэл буян” компани хийж гүйцэтгэлээ.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтод Давст сумын ЗДТГ-т тоног төхөөрөмж нийлүүлэхээр тусгагджээ. Энэхүү зорилтын хүрээнд улсын төсвийн 55 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сумын ЗДТГ-т 14 нэр төрлийн техник тоног төхөөрөмжийг ийнхүү нийлүүлсэн байна.

Давст сумын ЗДТГ-ын хамт олон шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсандаа баяртай байсан бөгөөд цаашид иргэдэд хүргэх төрийн үйлчилгээгээ илүү хурдтай, хүндрэл чирэгдэлгүй, шуурхай хүргэж ажиллахаа энэ үеэр илэрхийлж байв. 

関連ニュース